Дарханд нилээн хэдэн жил амьдарсан болохоор Дарханд их хайртай.Тиймээс Дархан хотыг жаахан танилцуулнаа.Өмнөх блогтоо уг нь танилцуулж байсан гэхдээ яахав яахав.Өөрийхөө авсан хэдэн зурагнаас бас оруулнаа.
Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм.
Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сумтай, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ , Төв аймгийн сумуудтай хил залгаа оршдог.
Дархан хот нь Орхон Сэлэнгийн сав газрын бvсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.
Дархан хотод ойрын үед олон сайхан барилга байгууламж баригдсан. Эдгээр нь Морин хуур цогцолбор, Бурхантай уул, мөн сая өнгөрсөн онд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркыг шинэчилж сайжруулсан.Дархан хот нь гэрэлтүүлэг их сайтай. олон газар гэрэл зоож хотоо өнгө үзэмээр нэмсэн. Дархан хотод олон сургууль байдгын хамгийн олны танил шилдэг сургууль болох 19 буюу Математик компьютер англи хэлны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль юм. Мөн монгол туркын хамтарсан Турк сургууль Дархандаа төдийгүй нийслэл хот эрдэнэтэд алдартай сургууль юм.
Нийт хүн амын 64.5 хувийг 35 хїртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.
Дараа нь гоё зурагнууд оруулнаа.
No comments:
Post a Comment